Шатар зохиосон тухай Энэтхэг ардын үлгэр
Эртний Энэтхэгийн эзэн хаан Шерам шатартай анх танилцаж
шатрын хурц ухаан, олон талт
боломжийг ойлгон ухаарч, өөрийн харьяат нь шатар
зохиосныг мэдээд түүнийг ордондоо дуудан
ирүүлжээ. Шатар зохиогч, эрдэмтэн Сета зарлиг ёсоор
ордонд хүрэлцэн иржээ.
- Сета, чи энгүй сайхан тоглоом зохиожээ. Чамайг
шагнахыг хүсэж байна гээд
- Би хүссэн хүслийг чинь хангаж чадахуйц баян. Өөртөө
хангалттай шагналыг хэлээд, түүнийгээ ав
гэжээ. Сета дуугүй байлаа. Эзэн хаан Сетаг зоригжуулан
- Битгийн зүрх алд. Өөрийнхөө хүслийг хэл. Хүслээ
хэлэхэд чинь би юугаа ч хайрлахгүй гэлээ. Сета
үүний хариуд нь:
- Харьж бодох хугацаа өгнө үү? Би өөрийнхөө гуйх зүйлээ
маргааш танд айлтгая гэхэд хаан зөвшөөрөв.
Сета дараа өдөр нь ирж, сонирхолтой гуйлтаа хэлэв.
- Хаантаан, шатрын хөлгийн 1 дүгээр нүдэнд зориулан
улаан буудайн 1 үрийг надад өгөх зарлиг
гаргана уу гэв.
- Энгийн улаан буудайн үр үү дээ? гэж эзэн хаан ихэд
гайхжээ.
- Тиймээ, хаантаан 2 дугаар нүдэнд зориулан 2 ширхэг
үр, 3 дугаар нүдэнд зориулан 4 ширхэг, 4
дүгээр нүдэнд зориулан 8 ширхэг үр гэтэл эзэн хаан маш
ууртайгаар
- Боллоо гэж Сетагийн үгийг таслав.
- Чи хөлгийн бүх 64 нүдэнд ногдох үрийг ав. Өөрийн чинь
хүссэн ёсоор өмнөх нүд тус бүрээс дараагийн нүд бүхэнд ногдох үрийг 2 дахин
өсгөн бодож өгье. Чиний гуйсан зүйл бол миний баян өгөөмөр нэр сүрийг гутаасан
хэрэг. Ийм өчүүхэн шагнал гуйсан явдал бол миний хайр өршөөлийг хүндэтгэж үзээгүй
хэрэг гэж ойлго. Яв, зайл. Чамд миний зарц шуудайтай будааг гаргаж өгнө гэв.
Сета үл мэдэг инээмсэглээд танхимаас гарч одов.
Эзэн хаан үдийн хоолон дээр шатар зохиосон хүний тухай
санаж, бодлогогүй Сета хүссэн шагналаа авч чадсан эсэхийг мэдэхээр хүн
илгээжээ.
- Хаантаан, таны зарлигийг гүйцэтгэхээр ордны зурхайчид
Сетад өгөх үрийн тоог бодож байна.
Эзэн хаан зарлийг ингэж удаан гүйцэтгэх явдалд ер
заншаагүй тул царайгаа барайлган, хөмсгөө
атируулав. Үдэш болоход дахин мэдээ авахаар хүн
явуулав. Зурхайчид зогсоо зайгүй хөдөлмөрлөж
байна, үүр гийтэл бодож дуусгах бололтой гэсэн хариу
авав. Маргааш өглөө намайг сэрэхээс өмнө
Сетад сүүлчийн буудайг заавал өгч дууссан байхыг
тушаав.
Маргааш өглөө нь ордны ахлах зурхайч эзэн хаанд чухал
айлтгалтай ирээд, бараалхах зөвшөөрөл
гуйлаа. Түүнийг оруул гэж эзэн хаан зарлиг буулгав.
- Бүрэн өгч дууссан эсэхийг сонсохыг хүсэж байна. Сета
өчүүхэн бага энэ шагналыг өөрөө өөртөө
оноосон юм даа гэхэд, ахлах зурхайч
- Үүний төлөө би зориглож, таны өмнө эртлэн ирлээ. Бид
Сетагийн авахыг хүссэн бүх үрийн тоог
бодож гаргалаа. Үүний тоо нь үлэмж их...” гэж
айлтгалаа. Ихэмсэг эзэн хаан
- Нүсэр их ч гэсэн, ямар ч л байсан нэгэнт амласан
шагналыг заавал өгөх хэрэгтэй гэхэд
- Хаантаан, Сетагийн хүслийг хангая гэвч таны эрх мэдэл
хүрэлцэхгүй нь. Таны бүх хадгаламжийн
газруудад Сетагийн хэрэгцээт тийм тоотой үр алга. Эзэн
хааны сан, бүх улс орон даяар ч алга. Тийм
тоотой үр бүх дэлхийн уудамд ч олдохгүй. Хэрэв амласан
шагналаа заавал өгье гэвэл дэлхийн улс
орнуудыг тариалангийн талбар болгон хувиргаж, гадаад
дотоодын далайнуудыг хатаах, алс хойд
нутгийг бүрхсэн мөс цасыг хайлуулах хэрэгтэй. Тэдгээр
бүх уудамд зай завсаргүй буудай тарихад
бүх талбарт буудай нь ургахсан бол одоо л Сетад буудай
өгөх зарлиг гаргаж болно. Тэр цагт Сета
шагналаа сая авах болно. Эзэн хаан ихэд гайхаж,
ахлагчийн үгийг анхаарлаа. Надад энэ гайхамшигтай
тоогоо хэлж аль гэхэд зурхайч “18 ингүүмэл 446 тунамал
744 наяд 073 тэрбум 709 сая 551 мянга 615
(18,446,744,073,709,551,615) болно гэв.
Энэ домогт гарсан шагналын тухайд тийм тоо гарах нь гарцаагүй
юм. Түүнийг тэсвэртэй бодоод
байвал та нар өөрсдөө уул тоог үзэж болно. Үүнийг бодож
олоход шатар зохиосон хүнд өгөх шагналын будааны тоо гарна. Та нар бодож
үзэцгээ л дээ. Буудайн 15 сая орчим үр нь 1 шоо метр болногэж бодоход шатар
зохиосон хүнд өгөх бүх үрийн эзлэхүүн нь жишээлэхэд 12,000,000,000,000 шоо дөрвөлжин
метр болно. Сетад өгөх буудайг агуулахын тулд өндрөөрөө 4 метр, өргөнөөрөө 10
метр,уртаараа Энэтхэгийн эзэн хааны орд харшийн үүднээс нар хүртэл (150 сая км)
үргэлжилсэн ийм хоёр агуулах хэрэгтэй.