Orange Angel Wing Heart

Sunday, May 1, 2016

" Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи" Нэгж хичээлийн хөтөлбөр



Нэгж хичээлийн сэдэв: Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи
Хамрах хүрээ: 8-р анги
Зорилго: Цахим хүснэгттэй ажиллаж сурах
Агуулгын залгамж холбоо:
7 дугаар анги
8 дугаар анги
9 дүгээр анги
Ø  Microsoft  Word  программ  дээр  бяцхан ном  хийх
Ø  Баримтад  зураг, дүрс оруулах 
Ø  Зураг  объектыг засварлах
Ø  Баримтад хүснэгт оруулах
Ø   Баримтыг хэвлэх
Ø  Цахим хүснэгтийн  үндсэн объектууд (хуудас, ном,нүд , нүдний хаяг, муж, хүрээ шугам), тэдгээрийн шинж чанарыг мэдэх, нүдэнд өгөгдөл оруулж , хэлбэржүүлэх
Ø  Томьёо ашиглан хамгийн их утга,  хамгийн бага утга, дундаж утга олох, илэрсэн алдааг оношлох
Ø  Цахим хүснэгтэд тооцоолол хийх 
Ø  Хүснэгтэн мэдээлэл боловсруулах
Ø  технологийн үндсэн ойлголт
Ø  Цахим хүсгнэгт ба өгөгдлийн хэлбэржүүлэлт
Ø  Цахим хүснэгтэд тооцоолол хийх
Хэрэглэгдэхүүн:
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8дугаар ангийн хөтөлбөр, төлөвлөгөө, зөвлөмж,  Presentation, Проектор, Компьютер,MicrosoftExcel программ, Нэгж хичээлийн хөтөлбөр,ТӨМ

Бүлэг сэдвийн цагийн үлгэрчилсэн хуваарилалт:
Ээлжит хичээл
(сэдэв)
Цаг
Суралцахуйн зорилт
(сурах арга барил)
Хичээлийн агуулга
Хүснэгтэн
мэдээлэл
боловсруулах
технологийн
үндсэн ойлголт
1
-       .Хүснэгтэн мэдээлэл боловсруулах  программын онцлог, ажиллах  зарчмыг ойлгох;
-       Ажлын  хуудасны  объектуудыг таних, нэрлэх, нүд будах, шатрын хөлөг үүсгэх;
-       Шатрын  хөлгийн  тэмдэглэл хийх;
-       Өгөгдлийг  хялбар аргаар оруулах, дасгал  гүйцэтгэх явцдаа суралцах.
Цахим хүснэгт, багана, мөр,нүд, нүдний хаяг, муж, мужийн хаяг, ажлын  хуудас, тоон ба бичвэр өгөгдөл, энгийн томьёо оруулж хуулалт хийх, тооцооллын  дүнг харах.
Цахим хүсгнэгт ба өгөгдлийн хэлбэржүүлэлт
1
-       Хүрээ шугам татах;
-       Нүд нэгтгэх;
-       Томьёо оруулах технологийг эзэмших;
-       Хувьсамтгай хаягаас тогтвортой хаягийг үүсгэхэд суралцах.
Хүрээ шугам татах, нүд
нэгтгэх, нүдэнд томьёо оруулж үр дүнг харах, хувьсамтгай хаягийг тогтвортой хаяг болгон өөрчлөх.
Цахим хүсгнэд тооцоолол хийх

2
-       Цахим хүснгэгтэд илэрхийлэл оруулж,хялбарчлах;
-       Статистик өгөгдлийн нийлбэр, хамгийн их ба бага, дундаж утга олоход суралцах;
-       Бусад хичээлийн асуудлыг цахим хүснэгт ашиглан шийдвэрлэх.
  Тоон утга оруулж тооцоолол хийх, нүдэнд тайлбар, зүүлт хийх, нүдэнд оруулсан өгөгдлийг засварлах;
 Нийлбэр, хамгийн их, хамгийн бага, дундаж утга
олох.

Нэгж хичээлийн үнэлгээний рубрик
Анги: ...............................
Үнэлгээ
Хангалттай
Сайн
Дундаж
Хангалтгүй
Тоон өгөгдөл
оруулах чадвар
Өгөгдлийг хялбар
аргаар оруулах
чадвар эзэмшсэн.
Өгөгдлийг бүрэн оруулсан.
Өгөгдлийг дутуу
оруулсан.
Огт оруулаагүй.
Томьёо оруулах
чадвар
Томьёо оруулж үүрэг ач холбогдлыг бүрэн
ойлгосон.
Томьёо оруулсан ч
Ач холбогдлыг бүрэн
ойлгоогүй.
Эхний томьёоноос
бусдыг оруулж
чадаагүй.
Томьёо оруулж
чадаагүй.
Хуулалт хийх
чадвар
Бүрэн хуулсан.
Хуулсан боловч зарим алдаа гаргасан.
Хуулалтыг 50-аас дээш хувийг хийсэн.
Хуулалт хийхдээ
алдаа гаргасан.
Эцсийн дүнг
гаргасан эсэх
Бүрэн тооцож
гаргасан.
Тооцож гаргасан
боловч дутуу
гүйцэтгэлтэй.
Бүх үйлдлийн 50-60 хувийг гүйцэтгэсэн.
Тооцож гаргаж
чадаагүй.


No comments:

Post a Comment